ГЕРМАНЫ БАГ ЭХНИЙ ХОЖЛОО БАЙГУУЛЛАА

2017-06-20  

Оросод нээлтээ хийсэн “Тив хоорондын цом” тэмцээний “B” хэсгийн хоёрдох тоглолт Сочи хотын “Фишт” стадионд Герман болон Австралийн багуудын хооронд явагдлаа. Тоглолтын эхний гоолыг 5 дах минутанд Германы багийн хагас хамгаалагч Ларс Стиндел оруулсан бол хариу гоолыг “ногоон тивийнхнээс” 41 дэх минутанд Том Рогич оруулсан юм. Үүнээс гурван минутийн дараа Австралийн багийнхан өөрийн талбайдаа Германы багийн Леон Горецкаг унагаж торгуулийн цохилтыг Юлиан Дракслер амжилттай болгосон.

Хоёрдугаар үеийн 48 дахь минутанд Иоша Химихийн дамжуулалтаар Леон Горецка багийнхаа гуравдах гоолыг хийсэн юм. Австралийн багаас 57 дахь минутанд Томи Юурич гоодсон ч нэмж оруулж чадалгүй тоглолтын үндсэн цагт 3:2-оор Германчууд тэмээний эхний хожлоо байгуулсан.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?