NBA-ын 2017 оны драфтын үйл ажиллагаа энэ сарын 22-нд болно. Нэгдүгээр тойргийн эхний сонголыг хийх эрх авсан “Бостон Селтикс” баг эрхээ “Филаделфиа 76” багт шилжүүлсэн байна. Тэд оронд нь Жалил Окафор болон гуравдугаар сонголтыг авахаар болжээ. Филаделфиа 76 багийн хувьд нэгдүгээр сонголтоор Маркелл Фулцийг сонгох магадлал өндөр болж байгаа юм.
Ийнхүү Аллен Айверсоны үеэс хойш төдийлөн амжилт үзүүлээгүй “Филделфиа 76” багт Жоел Эмбийд, Бен Симмонс, Маркелл Фулц гэсэн залуу “Их гурвал” бүрэлдэж байна. Дасгалжуулагч Брэтт Брауны удирдлага дор бүрэлдэж буй шинэ Филаделфиа 76 ирэх улиралд ямар амжилт үзүүлэх нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна.