Эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн лигийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр Аргентины баг Болгортай тоглолт хийж 4 үеийн тоглолтод 25:16, 25:21, 23:25, 25:19-өөр хожил байгуулсан байна. Тоглолтод Аргентины багаас Никлос Бруно 18, Себестиан Соле 15 оноо авч сайн тоглолт үзүүлжээ.
Энэ нь Аргентины багийн 3 дахь хожил нь юм. Мөн энэ өдөр Эстон баг Испанийг 3:0-ээр, Герман Мексикийг 3:0-ээр, Финдланд Египтыг 3:1-ээр буулгаж авсан байна. Дэлхийн лигийн тэмцээнийг Францын баг 9 тоглолтод 8 хожиж 25 оноотой тэргүүлж байгаа бол Бразил 19, Серб 18, Орос 14 оноотой эхний дөрвөн байрт бичигдэж байгаа юм.
О.ДАШНЯМ