АРХАНГАЙ АЙМГИЙН СУМДАД “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-06-21  

 

“Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хяналт, үнэлгээг Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдад хийв. Тус аймгийн Хайрхан суманд элэгний С вирусын илрүүлэг 85%; В вирусын илрүүлэг 40 орчим хувьтай байхад, Цэцэрлэг суманд С вирус 84%; В вирус 41% байна. Эрдэнэмандал суманд С вирус 86%, В вирус 40 орчим хувийн тус тус илрүүлэг хамрагдалттай байв.

Эрүүл мэндийн сайдын үүрэг чиглэлийн дагуу энэ сарын 12-15 ны өдрүүдэд дээрхи сумдад УГТЭ, ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг ажиллаж, зүрх судас, элэг цөс, дүрс оношлогоо, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр үзлэг оношлогоог хийж хөдөө орон нутгийн 1100 орчим иргэд, хөдөлмөрчдийг хамруулсан байна.
Мөн Эрүүл  Мэндийн салбарын бодлого чиглэл болон Эрүүл Мэндийн Яамны хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны шинэчлэл, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, мөн “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт үнэлгээний явц ач холбогдлын талаар хөдөө орон нутгийн Эрүүл Мэндийн Байгуулгуудын эмч, ажилчдад болон, ард иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг амжилттай явууллаа.

Хөдөө орон нутгийн ард иргэд төдийгүй хөдөө аймаг, сумдын эмч ажилтнууд МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөр болон Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, лавлагаа шатлалын Эрүүл Мэндийн байгууллагуудын өндөр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийн үзлэг оношлогоонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?