ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ХАМГИЙН АНХНЫ ХЯТАД ДУГУЙЧИН ЗОНГ

2016-03-08  

Багийнхаа хамтран зүтгэгч Лин Жунхонг финалын уралдаанд ялсан Зонг дэлхийн аварга болсон хамгийн анхны хятад дугуйчин болов. 2016 оны 3-р сарын 06-ны өдөр болсон Дугуйны дэлхийн аваргын богино зайны уралдаанд тэр түрүүлсэн юм. Багийн хамтран зүтгэгч Лин Жунхонг тэр хоёрын хэн түрүүлж 2 ялалт авсан нь дэлхийн аварга болох финалын уралдаанд 25 настай Зонг 2:0 -ийн ялалтаар аваргаллаа. Жилийн өмнө авч байсан хүрэл медалийнхаа өнгийг алт болгон хувиргалаа. Өнгөрсөн оны дэлхийн аварга, германы дугуйчин Кристина Вогел Австралийн тамирчинг ялж хүрэл медаль зүүлээ. Энэ жилийн хагас шигшээд Зонг өнгөрсөн жилийнхээ ялагдлын хариуг авч, Кристинаг ялсан байна. "Ноднин би өөртөө л ялагдсан. Дэлхийн аваргын алтан медалийг би олон жил мөрөөдсөн. Олон ч жилийнхээ хөдөлмөр хөлсийг зориуллаа. Одоо хариад олимпийн бэлтгэлээ эрчимжүүлнэ. Би олимпийн аварга хятадын хамгийн анхны дугуйчин болохыг мөрөөдөж байна. Түүхийн энэ хуудсыг бичихийг би хичээнэ. Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медаль бол Риод амжилт үзүүлэх их тэсрэлт" гэж зорилгоо Зонг тодорхойлов. Тамирчид Риог л бодож, мөрөөдлөө биелүүлэхийг зорьж эхэллээ.

 

Э.ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?