РОНАЛДО ГООЛДОЖ ПОРТУГАЛ ХОЖЛОО

2017-06-22  

Оросын холбооны улсад үргэлжилж буй “Тив хоорондын цом”-ын тэмцээний хэсгийн шатны тоглолтууд явагдаж байна. Тэмцээний “А” хэсэгт багтсан зохион байгуулагч Оросын шигшээ баг Португалтай ээлжит тоглолтоо хийлээ. Оросын багийн дасгалжуулагч Лионад Слуцкы довтолгооны шугаманд Смолов, Кудряшов нарыг гаргасан бол тэдний эсрэг Португалын дасгалжуулагч Фернандо Сантос Андрэ Гомес, Андрэ Силва нарыг довтогоонд гаргасан юм.

Тоглолтын эхнээс Португалын баг илүү довтолж тоглож байсан бөгөөд энэ нь 8 дахь минутанд үр дүнгээ өгч дэлхийн шилдэг тамирчин Кристиан Роналдо гоол оруулсан. Тоглолтын хоёрдугаар үед Оросын баг олон довтолгоо хийж байсан ч гоол оруулж чадалгүй өндөрлөсөн юм. “А” хэсгийн хоёрдох тоглолт Мексик болон Шинэ Зеландын багуудын хооронд явагдаж Мексик 2:1-ээр хожил авсан. Тэмцээний “А” хэсгийг Мексикийн баг 4 оноотой тэргүүлж байгаа бол Португал 4, Орос 3 оноотой удаалж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?