АРВАН ЗУРГААН НАСТАЙ МАРЬЯНА НАУМОВА ПОВЕРЛИФТИНГЭЭР ДЭЛХИЙН ШИНЭ РЕКОРД ТОГТООЛОО

2016-03-08  

АНУ-ын Колумбус хотод зохиогдсон "Арнольд классик" тэмцээнд Марьяна Наумова поверлифтэнгээр 110 кг түлхэж дэлхийн дээд амжилт тогтоолоо. "115 кг-ийг түлхье гэж бодсон, чадсангүй" гэж тэмцээний дараа Марьяна хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэмцээний дараа Марьяна өөрийнхөө мөрөөдлийн хүн Шванценнэгрийг тэвэрч, баярын нулимс дуслуулсан нь олон сэтгүүлийн нүүрийг хужирлалаа. Марьяна Украйны Донецк хотын дунд сургуулийн хүүхдүүдийн бичсэн захидлыг Шванцэннегрт гардууллаа. Тэр буудалцаан зогсохгүй байгаа Донецк хотод очихоос айгаагүй нь гайхал төрүүлж байна. Түүнээс гадна түүний ирээдүйд ч заналхийлж байгаагаас тэр айсангүй аж. Түүнийг дэмжихээ больж буй нь ажиглагдсан байна. " Үгээрээ дэмжээд, үйлдлээрээ хаагаад байх болсон. Австралийн визийг надад олгоогүй. Тиймээс тэнд болсон дэлхийн аваргад оролцож чадаагүй. АНУ-д амьдарч буй миний дасгалжуулагчид бас виз олгоогүй. Одоо надад арга хэмжээ авсан" гэж хэвлэлд хандлаа. Москвагийн дунд сургуулийн сурагч охин их зоригтой мэдэгдэл гаргалаа. Мэдээж дасгалжуулагчгүйгээр амжилтад хүрэхэд амаргүй. Гэхдээ түүний дэргэд хүнд атлетикийн тамирчин байсан аав Александр нь байгаа тул алзахгүй гэж итгэе гэж Өрнөдийн хэвлэлд бичсэн байна. Дэлхийн хамгийн хүчтэй охин Москва хотын олон улсын харилцааны сургуульд элсэх хүсэлтэй юм байна.

 

Ц.ГАНЧИМЭГ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?