ДАНИ АЛВЕС “СИТИ”-Д НЭГДЭХ ҮҮ

2017-06-23  

Бразил хамгаалагч Дани Алвеш Италийн “Ювентус”-аас явж, Английн “Манчестер Сити”-д үнэгүй очиход ойрхон байна. Тэрбээр Каталонд хамтран ажиллаж байсан Пеп Гвардиолатай дахин гар нийлэн ажиллахыг хүсч буй юм.

Турины багийн гүйцэтгэх захирал Беппе Моратта энэ талаар “Хөлбөмбөгч хүнд хүсэл тэмүүлэл хамгийн чухал байдаг. Дани Алвеш багаас явж, өөр шинэ сорилттой тулахыг хүсч буйгаа бидэнд дуулгасан. Тиймээс бид түүнтэй гэрээг цуцалж, сайн сайхныг хүсэн явуулахаас өөр замгүй. Мэдээж, түүний явж буйд харамсалтай л байна. Гэхдээ бидний хооронд ямар ч зөрчилдөөн байгаагүй шүү” гэж өгүүлсэн байна. Өнөө жил 34 настай Бразил хамгаалагч “Ювентус”-ын бүрэлдэхүүнд 19 тоглолтод оролцож 2 гоол оруулсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?