NBA-ийн 2017-2018 оны улирлын драфтын үйл ажиллагаа өнөө өглөө явагдлаа. Драфтын эхний сонголтыг “Филаделфиа 76” баг хийж Вашингтоны их сургуулийн довтлон тоглогч Макелл Фулцыг сонгож авсан байна. Ийнхүү шилдэг залуу бүрэлдэхүүнтэй Филаделфиа бас нэгэн авьяаслаг залуу тамирчнаар хүчээ зузаатгаж байна.
Харин хоёрдугаар сонголтыг Лос Анжелес Лэкерс баг хийж довтлогч Ланзо Боллыг сонгосон юм. Тэрээр Их сургуульдаа “АКЛ”-ын бүрэлдэхүүнд тоглож улиралд 14,6 оноог дунджилж, холын зайнаас 41 хувьтай довтолжээ. Харин эхний сонголт хийх эрхээ “Филаделфиа”-д зарсан “Бостон Селтикс” гурав дахь сонголтоор Жэсон Татумыг авсан байна.
Мөн “Финикс санс” Жош Жексоныг дөрөвдэх сонголтоор, Сакраменто кингс Д,Арн Фоксыг тав дахь сонголтоор, “Орландо межик” зургаа дахь сонолтоор Жонатон Исааг, “Миннесато Тимберволвес” долоо дох сонголтоор Лаури Маркенинг, “Нью Иорк никс” наймдугаар сонголтоор Фрэнк Нтилкинаг, Даллас Маверикс ес дэх сонголтоор Деннис Смитыг тус бүр сонгож авсан байна.
О.ДАШНЯМ