ТӨВ АЙМАГТ ГЕМОДИАЛЕЗИЙН ЭМЧИЛГЭЭГ ХИЙДЭГ БОЛЛОО

2017-06-24  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиалезийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байна. Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” хэмээн цохон тэмдэглэлээ.


Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиалез эмчилгээг хийдэг болсноор аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм.

 

 

Эх сурвалж  : ЭМЯ
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?