Ирэх сарын есөнд эхлэх мэргэжлийн сумогийн “Нагоя” башегийн чансааг сүмо бөхийн холбооноос гаргалаа. Энэ удаагийн башед ёкозуна цолтой дөрөв, озеки цолтой бөх гурван бөх барилдах юм. Мөн шинээр Митакэүми сэкивакэ цол хүртсэн бол Тамаваши Мөнх-Өргил 4 башё дараалан сэкивакэ цолтой барилдаж байна.
Өнгөрсөн тэмцээнд 10 давсан Тамаваши Нагоя башёд 10-аас дээш давбал, ирэх намар озэки цолны төлөө анхны дайралтаа хийж болох юм. Энэ башед Японы шилдгүүдийн нэг Котошёогикү озеки цолоо хураалгаж комүсүби цолтой зодоглох болсон. Мөн дээд зиндаанд Гүржийн шилдэг Гагамарү эргэн гарч ирсэн байна.
О.ДАШНЯМ