Г.ГАН-ЭРДЭНЭ, Г.БАЯРХҮҮ НАР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-06-26  

Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээнд эрэгтэйчүүдийн 49 кг-д тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медалийн болзол хангалаа. Тэрээр шигшээ тулаанд Филиппиний боксчин Дэлхийн аваргын хүрэл медальт Ладон Рогеныг 3:2-оор ялсан юм. Энэ жинд хүрэл медалийг Индонезийн боксчин Фердинан Бертолен Касе, Энэтхэгийн боксчин Кумар Какара нар хүртсэн байна.

Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн 64кг-д Г.Баярхүү алтан медаль хүртлээ. Шигшээд түүнтэй тулалдах байсан армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг гэмтлийн улмаас тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Б.Чинзориг хагас шигшээ тулааны үеэр гарын сарвуун ясандаа бэртэл авсан байна. Энэ жинд хүрэл медалийг Хятадын тамирчин Эрланбек, Филиппиний Суарез Чарли нар авлаа. Монголын тамирчдаас 56кг-д Б.Төмөрхуяг мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-д О.Жаргалан мөнгөн медаль, 75кг-д Э.Эрдэнэтуяа мөнгөн медаль хүртсэн байна.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?