ОХУ-ЫН БАГ ТЭМЦЭЭНЭЭС ХАСАГДЛАА

2017-06-26  

2017 оны “Тив хоорондын цом” тэмцээний хэсгийн шатны тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Тэмцээний “А” хэсэгт таарсан ОХУ хэсгийн сүүлийн тоглолтоо Мексикийн багтай хийж 2:1-ээр хожигдож ажлаа дуусгасан байна. Тоглолтын салхийг хагалж ОХУ-ын Семидов 25 дахь минутад хийсэн бол 30 дахь минутад Араужо тэнцүүлж эхний хагас дууссан. Хоёрдугаар хагаст Мексикээс Лозано 52 дахь минутад гоолдож багтаа тэргүүлэл авчирч тоглолт өндөрлөсөн. Ингэснээр Мексикийн баг 7 оноотой болж хэсгийн хоёрдугаар байраар хагас шигшээд шалгарч байна.

“А” хэсэгт өөр нэг тоглолт Португаль Шинэ Зеландын багуудын хооронд явагдаж 4:0 харьцаагаар Португаль хожлоо. Эхний гоолыг Криштиану Роналду 33 минутад торгуулийн цохилтоос оруулсан бол Бернадо 37, Андрей Силва 80, Нани 91 дэх минутад бөмбөг Шинэ Зеландын хаалганд оруулжээ.

Мөн “B” хэсэгт багтсан Германы шигшээ баг өнгөрсөн шөнө Камерунтай тулж 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж хэсгээс нэгээр гарлаа. Тоглолтын 48 дахь Демирбай гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Тимо Вернер 66, 81 дэх минутад хоёрыг орууллаа. Тэгвэл зочдоос Абубакар 78 дахь минутад нэр төрийн ганц гоолыг оруулжээ.

Харин хоёрдугаарт байрт бичигдэж байсан Чили шийдвэрлэх тоглолтод Авсралитай тоглож 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 5 оноотой болж хоёрдугаар байраар гарлаа. Тоглолтын 42 дахь минутад Тройси гоолдож Австрали тэргүүлж эхэлсэн. Харин 67 дахь минутад Родригес тэнцүүлж Чили хэсгээс гарах болзлоо хангасан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?