ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-06-27  

"Зүүн Азийн Өсвөрийн Шатарчдын Аварга Шалгаруулах Улаанбаатар-2017" тэмцээн 2017.06.17-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд 10 орны 400 гаруй тамирчид оролцож оюун ухаанаа сорьсон юм.

Стандарт төрөлд Монгол Улс 8 алт, 8 мөнгө, 10 хүрэл бүгд 26 медаль, Вьетнам Улс 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл бүгд 14 медаль, Малайз Улс 2 мөнгө, Япон Улс 1 хүрэл медаль тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр Нэгдүгээр байранд Монгол Улсын баг тамирчид, Хоёрдугаар байранд Вьетнам Улсын баг тамирчид, Гуравдугаар байранд Малайз Улсын баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний түргэн тоглолт буюу Близ төрөлд Монгол Улс 7 алт, 7 мөнгө, 11 хүрэл, Вьетнам Улс 7 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. Дээрх тэмцээнтэй зэрэгцэн зохион байгуулагдсан "Mongolia Open-2017" олон улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Индонез Улсын тамирчин Олон Улсын мастер Али Мохамад Лутфи, дэд байранд мөн улсын тамирчин Их мастер Мегаранто Сузанто, гутгаар байранд Монголы Улсын тамирчин Олон Улсын мастер С.Билгүүн шалгарч, шагналт байранд Монгол Улсын тамирчин Их мастер Ц.Батчулуун, ОХУ-ын тамирчин Их мастер Антон Шомоев нар тус тус шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Монгол Улсын тамирчин Дэлхийн шатрын холбооны мастер Б.Амина, дэд байранд Монгол Улсын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул, гуравдугаар байрт Монгол Улсын тамирчин Олон Улсын Мастер Ү.Үүрийнтуяа шалгарч, шагналт байранд Монгол Улсын тамирчин Спортын мастер Б.Мөнгөнзул, ОХУ-ын тамирчин Самданова Сурена нар тус тус шалгарлаа.

“Senior International-2017” буюу Ахмадын олон улсын тэмцээний Эрэгтэй 50-аас дээш насанд тэргүүн байрыг Дэлхийн шатрын холбооны мастер цолтой Н.Төвсанаа, дэд байранд И.Ганбаатар, гутгаар байранд Ц.Энхбат, Шагналт байруудад М.Баасанжав, Э.Жигжид, Т.Алтан болон Вьетнам Улсын Шатарчин Нгуен Мин Тан нар шалгарсан бол Эрэгтэй 65-аас дээш насанд тэргүүн байранд Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва, дэд байранд ОУ-ын мастер Л.Мягмарсүрэн, гутгаар байранд Ш.Дэчин, шагналт байранд Д.Ламжав, Ж.Гантөмөр нар шалгарлаа.

Харин ахмад эмэгтэй тамирчдаас Тэргүүн байранд Г.Оюунчимэг, дэд байранд Г.Баярмаа, гутгаар байранд Вьетнам Улсын тамирчин Пан Ти Трак Ван, шагналт байранд М.Жаргалсайхан, Х.Мандах нар тус тус шалгарлаа.

Тэмцээний үеэр зохиогдсон Шатрын бодлого бодолтын олон улсын уламжлалт тэмцээнд БНСУ, Малайз, Монгол, Сингапурын 10-14 насны 48 өсвөрийн шатарчид 20 оноо бүхий 4 даалгаврын шийдийг 60 минутын хугацаанд олж уралдсанаас Монгол Улсын Сумъяагийн Чингүүн 20, Саруулын Тамир 19.25, Солонгос Улсын Кан Тай Юн 18,75 онооны амжилтаар эхний гурван байранд шалгарлаа.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?