ТЕАКВОНДОГИЙН ДАШТ-НД М.СУВД-ЭРДЭНЭ, А.НАЦАГСҮРЭН НАР ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

2017-06-27  

БНСУ-ын Мужу хотноо таеквондогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. 183 орны 1700 орчим тамирчин чуулаад буй энэхүү тэмцээнд Монголын таван тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Сувд-Эрдэнэ тулалдав. Тэрбээр эхний даваанд Японы тамирчин Maцуй Юунад 18:11 ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 74кг-д А.Нацагсүрэн тулаанаа хийлээ. Тэрбээр эхний тойрогт Канадын тамирчин Парк Эндрютэй сугалаа таарч 25:15 ялсан. Удаах тойрогт Туркменстаны Байрамов Полатыг ялж 16-д үлдэх тулаанд Египетийн Ейсса Сейфтэй оноолт таарч 30:19-өөр ялагдсан байна. Түүнтэй тулалдсан Ейсса Сейф өөрийн жиндээ дэлхийн чансааг тэргүүлдэг юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?