“ХҮРХРЭЭ” ЛИГИЙГ “ЭРЧИМ” ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2017-06-27  

Монголын хөлбөмбөгийн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ” дээд лигийн наймдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Хүснэгтийг тэргүүлж буй “Эрчим” клуб энэ тойрогт лигийн “шинэ цэрэг” “GOYO FC” клубтэй ээллжит тоглолтоо хийж 3:1-ээр хожлоо. Тоглолтын эхний гоолыг өнгөрсөн улирлын шилдэг тоглогч Ишино Шута тав дахь минутад оруулсан. Эсрэг багаас залуучуудын шигшээ багийн тоглогч П.Энхбилэг 42 минутад нэгэн гоёмсог гоолыг аваргаа хамгаалагчдын хаалгыг мялаасан. Хоёрдугаар үед багууд харилцан довтолгоотой сонирхолтой тоглолтыг өрнүүлсэн үндсэн цагт тооны харьцаа өөрчлөгдөөгүй. Харин шүүгчийн сунгасан дөрвөн минутад “Эрчим” клубийн хамгаалагч Г.Төгөлдөр болон сэлгээгээр орж ирсэн Г.Батдэлгэрэх нар гоол оруулж багтаа хожил авчирсан юм.

Энэ тойргот явагдсан бусад тоглолтуудын үр дүн Хоромхон 0:0 Атлетик 220 Сэлэнгэ Пресс 1:3 Дэрэн Унаганууд 1:4 Улаанбаатар сити ФС Улаанбаатар 2:4 Хангарьд Лигийг “Эрчим” 22 оноотой тэргүүлж байгаа бол “Улаанбаатар сити” 18, “Хангарьд” 16 оноотой “Атлетик 220” 14 оноотойгоор удаалж байна.

Мэргэн буучдын жагсаалтыг “Улаанбаатар сити” клубийн довтлогч Түмэнжаргал 7 гоолтойгоор хошуучилж байгаа юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?