МОГОЙД ХАТГУУЛАХ АЮУЛТАЙ

2017-06-27  

Хорт могойд хатгуулсан газарт ихэвчлэн 2 ширхэг шүдний ором байх ба хоргүй могойнх U хэлбэртэй байна.

Могойд хазуулсны дараах илрэх шинж

Могой хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан хэсэгт хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг. Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг. Хатгасан могойн тос жижиг болон биед нэвтэрсэн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг.

  • 0 зэрэг : Шүдний ормоор өвдөнө. Бага зэрэг хавдаж, эхний 12 цагт аажуу тархана.
  • 1-р зэрэг : Хазсан газар хүчтэй өвдөж, хавдана. 1-5 цагийн дотор тархана.
  • 2-р зэрэг : Хор их байна. 12 цагийн дотор биеэр тархана. Мэдрэл хордлогын шинжүүд илэрнэ.
  • 3-р зэрэг : Өвдөлт, хавдар, хордлого их байна. Анафилаксын урвал илэрнэ. Бөөрний дутагдалд орно.
  • 4-р зэрэг : Гүн хордож бөөрний дутагдалд шууд орно.

               Могойд хатгуулах үед үзүүлэх тусламж

  • Хорны тархалтаас сэргийлж хазсан газрын дээгүүр чангалуур тавина. Зөвхөн хураагуур судсыг дарахаар тавина.
  • Өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих зэргийг хориглодог. Хазагдсан шархыг 0.5 см зүсэж томруулж бумбаар хүчтэй соруулах буюу шахаж хорыг гадагшлуулна. Амаараа хор сорж авах эрсдэлтэй
  • Мөчийг хөдөлгөөнгүй байлгаж, даруй тээвэрлэж эмнэлгийн тусламж үзүүлнэ.

Ер нь могой голдуу нэг л удаа хатгадаг. Харин могойн чуулган ч юм уу эсвэл хоёр гурван могой нэг дор байхад нь цочоосон бол хоёр түүнээс дээш хатгуулж болохыг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд маш шуурхай эрчимтэй, арга хэмжээ авахгүй бол амь насанд аюултай.

Найдвартай арга бол могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй. Могойн хорны найрлагад байх зарим бодисуудыг эмчилгээний зорилгоор ашиглах ба голдуу зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, мэдрэлийн гаралтай өвдөлтийг намжаах зэрэгт хэрэглэдэг. Могойн хорны найрлагатай тоснууд бий. 

 

 

Б.БАТОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?