Английн “Манчестер Юнайтед” клуб “Челси”-ийн хагас хамгаалагч Неманя Матичыг эгнээндээ нэгтгэхэд ойрхон байна. Английн “Bleacher sport” сайтын мэдээлж байгаагаар Серб залууг Моуриногийн баг 40 сая еврогоор авч буй бөгөөд энэ долоо хоногийн төгсгөлд эмчийн үзлэгт орохоор төлөвлөж байгаа юм.
Неманя Матич 2014 онд “Бенфика”-аас Челсид ирж байсан бөгөөд “Цэнхэр”-үүдийн бүрэлдэхүүнд 121 тоглолтод оролцож 4 гоол оруулж байсан. Төвийн шугамын гол хагас хамгаалагчаа үдэж буй “Челси”, “Монока”-ийн Бакаёоког эгнээндээ нэгтгэхээр ажиллаж байна.