Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит тэмцээн 7-р сарын 9-10-нд Капсийск хотод болно. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж
• 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан),
• 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд),
• 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа (Алдар),
• 70 кг-д МУГТ Г.Мандахнаран (Алдар),
• 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд),
• 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар),
• 97 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлагад оролцох юм. Алиевийн нэрэмжит тэмцээн хоёр сар орчмын дараа Парист эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорил болж байна.
Энэхүү тэмцээнд Монгол улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2010 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртэж байсан юм.