“NBA AWARDS” АНХ УДААГАА ЗОХИОГДЛОО

2017-06-28  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өнгөрсөн улирлын шилдгүүдийг шалгаруулах “NBA Awards” арга хэмжээ боллоо. Энэ хүү арга хэмжээг NBA анх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. Өнгөрсөн улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн төлөө Рассел Уэстбрүүк, Кайвай Лионард, Жеймс Харден нар өрсөлдөж “Оклохама сити Тандер” лидер Рассел Уэстбрүүк ялалт байгуулсан байна. Уэстбрүүк өнгөрсөн улиралд 31.6 оноо, 10.7 самбар, 10.4 оновчтой дамжуулалт хийж “трипл дабл” дунджилсан анхны тоглогч болсон билээ. Харамсалтай нь плэй оффд зургаагаар шалгарсан Уэстбрүүкийн “Оклохама сити тандр” баг нэгдүгээр шатанд “Хьюстэн Рокетст” хожигдож улирлаа өндөрлүүлсэн.

Мөн өнгөрсөн улирлын шилдэг хамгаалан тоглогч аварга баг “Голден Стэт Уариорс”-оос тодорч Дремонд Грийн шагналыг гардсан бол амжилт ахисан тоглогчийн шагналыг “Милауки Бакс” багийн лидер Яаннис Антетекумпо хүртсэн байна. Шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал энэ удаа “Хьюстен Рокетс” багийн “мэргэн бууч” Эрик Гордонд очсон. Тэрээр өнгөрсөн улиралд аркны араас 37.2 хувьтай довтолсон.

Шилдэг дасгалжуулагчийн шагналыг мөн л “Хьюстэн Рокетс” багийн менежер Майк Д Антони хүртсэн. Түүний баг улирлд 55 хожил байгуулж плэй оффд гуравдугаар байраар шалгарсан. Шилдэг шинэ тоглогчийн шагналыг “Милауки Бакс” багт анхны жилдээ амжилттай тоглож багаа плэй оффд шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан Малкалум Брогдан хүртсэн.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?