Монголын 23 хүртэлх насны шигшээ баг ирэх сард Тайланд улсад зохиогдох хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ энэ өдрүүдэд базааж байна. Энэ бэлтгэлийн хүрээнд залуучуудын шигшээ баг “Хүрхрээ” лигийн легонеруудын багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолтын эхний үед багууд харилцан довтолсон сонирхолтой тоглолт үзүүлж байсан ч гоол ороогүй. Монголын багийн хаалгагч Сайханчулуун өрсөлдөгч багийнхаа хоёр ч аюултай довтолгоог няцаасан бол А.Тэмүүжин хаалганы шон онож азгүйтсэн.
Хоёрдугаар үеийн 70 дах минутанд “Улаанбаатар сити” клубээс шигшээд дуудагдсан хагас хамгаалагч Б.Цэрэнбаяр гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан. Үүний дараахан Европийн тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин Г.Ганбаяр хоёр гоол оруулж 3:0-ээр залуучуудын шигшээ баг хожил байгуулсан. Сонирхуулахад шигшээ багийн дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Майкл Вайс ажиллаж байгаа юм.