М.ТҮМЭНБАЯР ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРЧ П.ТЭМҮҮЖИН ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

2017-06-28  

БНСУ-ын Мужу хотод тэеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр Монгол улсын хоёр тамирчин тулаанаа хийсэн юм. Эрэгтэйчүүдийн -58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр эхний даваанд Украйны тамирчин Фойднок Игорртой ширүүн тулаан хийж 21:19 ялаад удаах тойрогт Сербийн Гладович Милошийг 18:9-өөр хожсон юм.

Шилдэг наймд үлдэх хариуцлагатай тулаанаа Доминиканы таеквондоч Пие Луйстай хийж 11:10 ялсан байна.

Мөн Монголын шилдэг тамирчин ОУХМ П.Тэмүүжин өчигдөр тулаанаа хийж эхний даваанд Ирландын тамирчин Грассик Конорыг 23:13 ялсан ч хоёрдугаар тойрогт Йорданы тулаанч Абугауш Ахмадтай хийж 39:8 хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?