ХЯТАДЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АМЬСГАЛЖ, ЭРХ ДУРААРАА ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДНА ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА

2017-06-28  

Ширээний теннисний домогт тамирчин, Хятадын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ли Гу Ляныг тодорхой шалтгаангүйгээр албан тушаалаас нь өөрчилж, холбооны дэд ерөнхийлөгчөөр томилсон шийдвэрийг Хятадын шигшээ багийн багш, дасгалжуулагч нар эсэргүүцлээ. Дэд ерөнхийлөгч болгоно гэдэг бол албан тушаал дэвшүүлж байна гэсэн үг. Гэхдээ энэ шийдвэр нь Ли Гу Ляныг дэвшүүлэн, тамирчдаас нь холдуулан зайлуулах башир арга гэж тамирчид үзэж байна. Тэд Спортын яамны шийдвэрийн эсрэг үг хэлсэнгүй, эвдэж нэгдэж жагссангүй, эсэргүүцсэн шаардлага энэ тэр хүргүүлсэнгүй. Сүр бадруулсангүй. Зүгээр л гар утсаа салгацгаан, фэйсбүүкдээ - Ли Гу Лян багшийгаа үгүйлж байна гэсэн пост бичээд усанд хаясан чулуу шиг таг болов.

Оролцохоор бэлдэж байсан "China open- 2017" тэмцээнд ч үзэгдсэнгүй. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрчний эвлэл шиг сануулга дохио өгсөн ажил хаялт зарлалаа. Эрх ашиг нь хөндөгдсөнийг, теннисчид, теннисний хөгжилд хор хохиролтой шийдвэр гаргасныг эрх баригчдад мэдрүүлэв. Түүхэндээ анх удаа "China open" тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын тавцанд дан гадаадын теннисчид зогсохыг эрх баригчдад харуулав. Германы Овчаров- Тимо Болл нар аваргын цомыг булаалдаж, "China open"-д түрүүлсэн анхны гадаад тамирчнаар Германы аварга, европын аварга Овчаров бүртгэгдэв. Энэ бол дэлхий, олимпийн аваргаас ч дээгүүр үнэлэгддэг өндөр зэрэглэлийн нэр хүндтэй тэмцээн гэдгийг ширээний теннисний ертөнц мэддэг. Энэ том алдар хүндийг ч эв нэгдлийн төлөө хаяж орхиж чадна гэдгээ хятадын эрэгтэй шигшээгийнхэн үлгэрлэв. Үзэл санаа нэгдсэн олимп дэлхийн аварга Ма Лонг, Жан Жэйк, дэлхийн цомын аварга Шу Шин, Дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхий олимпийн мөнгөн медальт Фан Зэ Дон нарын дэлхийд эхний 5-д эрэмблэгддэг шилдэг тамирчид дуу дуугаа авалцан тэмцээнийг хаяж ор сураггүй алга болцгоов. Түүн дээр дасгалжуулагч багш нар болох олимп, дэлхийн аварга Ма лин, Ван Хао нар ч нэмэгдсэн байна. Тэд шигшээгээс хасагдах, эрхэлсэн ажил албан тушаалаасаа хөөгдөх, шийтгэл амсахаас айсангүй. Коммунист намын хатуу дэглэлтэй, спортын хатуу сахилга бат дор нэгдэж сурсан багш, тамирчдын эв санааны эсэргүүцэл, тэдний эр зоригоор хятадын ард иргэд нь бахархаж байна.

Хятадын ард түмний хайртай дасгалжуулагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ард иргэд нь ч гэсэн тамирчдын адил зөвшөөрч чадахгүй байна. Тэд тамирчдаа буруутгахгүй, элдвээр дуудахгүй, зэмлэсэн пост бичихгүй байгаа нь ард иргэдийг ч гэсэн тамирчидтай эв нэгдэлтэй байгааг давхар илтгэж байна.

 

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Мундаг 2017-06-28
Наваан:Амиа хоохойлдог хүмүүсээр дүүрэн улс орон хөгждөггүй. Үлгэр жишээ авмаар 2017-06-28
Ганаа: Гайхаж байна. Ямар их эрсдэл гаргаа вэ? Манайхан бол шиггээгээс нь шууд хөөнө дөө 2017-06-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?