ЧИЛИ ШИГШЭЭД ШАЛГАРЧ РОНАЛДО ГЭРТЭЭ ХАРИЛАА

2017-06-29  

Оросод үргэлжилж буй “Холбоодын цом”-ын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ шатанд 2016 оны Европын аварга Португал Өмнөд Америкийн аварга Чилийн шигшээ багтай тулсан юм. Тоглолтын эхний аюултай довтолгоог дөрөвдэх минутад Эдуарда Уаргас хийсэн ч Руй Патриушо амжилттай хаасан.

Үүний дараа Португалын багаас Андре Гомесд гоолын боломж гарч ирсэн ч ашиглаж чадаагүй. Ийнхүү нэгдүгээр үе тэнцээгээр өндөрлөж хоёрдугаар үед ч багууд гоол орсонгүй. Тоглолтын ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд Чили хаалгагч Калауди Браво Рикардо Корежма, Жоа МоутиноЛиуш Нана нарын цохилтыг хааж багаа хожилд хөтөлсөн юм. Тоглолтын талаар Чилийн хаалгагч Калауди Браво “торгуулийн цохилтуудыг хааснаа санаандгүй явдал гэж би бодохгүй байна. Ийм амжилтад хүрэхийн тулд бид өрсөлдөгчөө сайтар судалж, бэлтгэлээ шаргуу хийж, хөдөлмөрлөсөн. Өрсөлдөгчийнхөө эсрэг тоглолтод бид маш сайн бэлдсэн. Юу хийхээ ч сайн мэдэж байлаа. Португалийн шигшээд гоол оруулах олон боломж гарсан. Гэвч тоглолт тэнцүүхэн боллоо. Манай багийн амжилтын гол үндэс бол өөрсдөдөө бүрэн итгэдэг зан чанар. Хожихыг үнэхээр их хүсч тэмүүлбэл ямар ч амжилтад хүрч болдог” гэж ярьсан байна. Тэмцээний хагас шигшээгийн сүүлийн тоглолт Герман болон Мексикийн багуудын хооронд өнөө шөнө явагдана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?