ХӨХ ХОТЫН ГРАНПРИ ЭХЭЛЛЭЭ

2017-06-30  

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн чансааны оноо олгох ээлжит гранпри тэмцээн өнөөдөр Хөх хотод эхэлж байна. Энэ удаагийн гранприд 26 орны 2256 жудоч өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм.

Монгол улсаас МУГТ Д.Сумьяа, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гавьяатуудаар ахлуулсан 26 тамирчин оролцохоор Хөх хотод очоод байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаанууд явагдах юм.

60кг-д зодоглож буй МУГТ Д.Амартүвшин “А” зоонд тэргүүлж нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын тамирчин Пак Ён Намтай барилдах сугалаа татсан байна.

Мөн МУГТ Г.Болдбаатар “B” хэсэгт багтсан бөгөөд эхний даваанд горц мөргөж хоёрдугаар тойрогт Хятадын Бю Хе болон Хорватын Азинович нарын хожсонтой хүч үзнэ.

Мөн 2013 оны Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг энэ удаа жин өгсөж 52 кг зодоглож байгаа бөгөөд эхний даваанд Хорватын жүдоч Сикик Тенатай оноолт таарсан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?