МОНГОЛЫН ХӨВГҮҮД ХЭСЭГТЭЭ ГУРАВДУГААРТ ОРЛОО

2017-06-30  

Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн Ираны Чехбехар хотын “Варна” спортын ордонд боллоо. Гурав дахь удаагийн тэмцээн Монгол, ОХУ, Гүрж, Итали, Киргизстан, Азербайжан, Унгар, Ирак, Тажикистан, Армен, Украин гэсэн 11 орноос гадна зохион байгуулагч орон Ираны тав, нийт 16 баг дөрвөн хэсэгт өрсөлдсөн юм. Монголын тамирчид “С” хэсэгт эхний барилдаанаа Иран, дараа нь Гүржийн багтай хийж тус бүр 2:8-аар ялагдсан. Харин хэсгийн сүүлийн барилдаанаа Киргизстаны багтай хийж 6:4-өөр ялалт байгуулсан байна. 

Хэсгийг тэргүүлсэн багууд медалийн төлөө, удаалсан нь таваас наймдугаар байрын төлөө өрсөлдсөн юм. “Ядегар Имамын цом”-ыг ОХУ-ын баг түрүүлж, Ираныг удаалж хүрэл медалийг Азербайжаны баг хүртсэн байна. Оросын баг шигшээ барилдаанд Ираны Чехбехар хотын багтай 5:5-аар тэнцсэн ч барилдааны чанараар аварга болжээ. Гуравдугаар байрт Азербайжаны баг орсон. Тэд медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Иран багийг 8:2-оор хожсон юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?