ГЕРМАН ТИВ ХООРОНДЫН ЦОМЫН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-06-30  

Оросын холбооны улсад үргэлжилж буй “Тив хоорондын цом”-ын тэмцээний хагас шигшээ сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. 2014 оны Дэлхийн аварга Германы шигшээ баг энэ шатанд Мексикийн багтай тоглож 3:1-ээр хожил байгуулж шигшээд шалгарлаа.

Тоглолтын нэгдүгээр үеийн 6 дахь минутанд Германы багийн Горецка эхний гоолыг оруулсан бол үүнээс хоёр минутын дараа дахин гоолдож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Хоёрдугаар үеийн эхэнд Мексикийн баг довтолгоо өрнүүлж байсан ч гоол оруулж чадаагүй.

Харин 59 дэх минутанд Германаас Уэрнэр гоолдож багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Тоглолтын төгсгөл 89 дэх минутанд Мексикээс Фабиан гоёмсог гоолоор багтаа нэр төр авчирсан бол нэмэлт цагт Ионес гоол оруулж тоглолтын цэгийг тавьсан. Ийнхүү Герман “машин”-ууд “Тив хоорондын цом”ын аваргын төлөө Чилийн багтай тулахаар боллоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?