МУГТ Д.АМАРТҮВШИН, МУГТ Г.БОЛДБААТАР НАР ХЭСГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

2017-06-30  

Өнөөдөр Хөх хотод эхэлсэн жудо бөхийн гранпри тэмцээний хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд зодоглож буй 2013 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин “А” хэсэгт багтсан бөгөөд эхний даваанд гоц мөргөж хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын тамирчин Парк Ён Намыг хожиж хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Тэрээр “А” хэсгийн аваргын төлөө Чехийн тамирчин Павел Петриковтой барилдана.

Мөн “B” хэсэгт багтсан 2014 оны Дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Бу Хег хожсон. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Роберт Мшибаздетэй өрсөлдөхөөр шалгарч үлдээд байна. Манай тамирчид хожсон тохиолдолд шилдэг дөрөвт шалгарч мөнгөн медалийн төлөө хүч үзнэ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?