ПОРТУГАЛИ ЕВРОПЫН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ДЭЭРЭЭ КОНФЕДЕРАЦИЙН ХҮРЛИЙГ НЭМЛЭЭ

2017-07-03  

Португали 2: 1 Мексик. Санкт-Петербург хотноо Конфедерөцийн хүрэл медалийн төлөө тоглолт тун өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Мексикчууд хоёрдугаар үеийн 54 дэх минутанд гоолдож, тоглолтыг 91 дэх минут хүртэл хошуучилсан. Дахиад, ердөө л 2 -хон минут тэсэж чадсан бол Мексикчууд хүрэл медалийг өвөртлөн эх орондоо харих байлаа. Гэвч Португалийн багийн сүүлчийн довтолгоон, талбайн баруун хэсгээс давуулсан бөмбөгийг Пепе хөл тавин оруулж харьцааг 1:1 болгон тэнцүүлснээр нэмэлт цаг сунгасан. Нэмэлт тоглолтын явцад Мексикийн тоглогч 16-д алдаа гаргаснаар тоглоотын хувь заяаг шийдсэн. Торгуулийн 11 метрийн цохилтыг Португалийн Андре амжилттайгаар цохисноор 2:1 харьцаагаар португальчууд тэргүүлж эхлэх нь тэр. Мексикчууд оройтсоноо ухамсарлаж,хичнээн ширүүн довтолсон ч, Португалийн хаалтыг сэтэлж чадсангүй. Ийнхүү Рональдо тэргүүтэй португальчууд 2016 оны Европын аваргын алтан медаль дээрээ Конфедерацийн хүрэл медалийг нэмлээ.

 

 

Э.БАЛЖАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?