ХӨХ ХОТЫН ТАТАМИД ЯПОНЫ ЖУДОЧИД ИЛҮҮРХЛЭЭ

2017-07-03  

 Олон улсын жудо бөхийн хобооноос зохион байгуулдаг дэлхийн чансааны оноо олгох “Гран-при” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөххотод зохигдлоо. Энэ удаагийн тэмцээнд 26 орны 229 тамирчин өрсөлдөж жудо бөхийн эх орон Японы тамирчид 5 алт гурван хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Оросын холбооны улсын тамирчид 2 алт, 3 мөнгөн медальтайгаар удаалсан байна . Харин Монгол улсаас 25 тамирчин өрсөлдөж МУГТ Д.Амартүвшин, МУГТ Д.Сумьяа, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна. МУГТ Г.Болдбаатар, ОУХМ Ё.Басхүү, Г.Алтанбагана, МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Б.Мөнхтуяа нар хүрэл медалийн болзол хангасан юм.

 

 

О.Дашням

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?