ТИВ ХООРОНДЫН ЦОМД ГЕРМАНЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-07-03  

Оросын холбооны улсад зохиогдож буй “Тив хоорондын цом”-ын тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаагийн тэмцээний цомын төлөө 2014 оны Дэлхийн аварга Герман, Өмнөд амеркийн аварга Чилийн багтай тоглосон юм. Тоглолтын нэгдүгээр үеийн эхнээс Чилийн баг илүү довтолж гоолын боломж олон үүсгэж байсан ч Алексис Санчес, Артура Видал, Эдуардо Варгас нар ашиглаж чадаагүй. Харин Чилийн багийн төвийн хамгаалагч Марсело Диазын дэндүү бүдүүлэг алдааг Ларс Стэндл овжноор ашиглаж 20 дох минутанд гоолдсон. Нэгдүгээр үед өөр гоол ороогүй бөгөөд хоёрдугаар үед ч Германы багийн хамгаалалт найдвартай байж алдаа гаргасангүй. Ийнхүү “тив хоорондын цом тэмцээн”-ий аваргаар Иохин Лёов дасгалжуулачтай Юлиан Дракслер ахлагчтай Германы баг шалгарсан юм. Тоглолтын турш Чилийн баг 22 удаа хаалганд цохьсон бол Германы 8 удаа хаалгаруу цохиж нэгийг нь гоол болгосон байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:SPORTLIFE.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?