ХАНГАРЬД” ХҮСНЭГТИЙН ДЭД БАЙРТ БИЧИГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2017-07-03  

“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-оос “Арвайн үндэс” компанитай хамтран зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн есдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр явагдлаа. Энэ тойрогт лигийн дэд байрт бичигдэж байсан “Улаанбаатар сити” клуб гуравдугаарт эрэмбэлэгдэж буй Эрдэнэтийн “Хангарьд” багтай тоглолсон юм. Тоглотын эхний хагаст багууд нягт хамгаалсан тоглолт үзүүлж тэнцээгээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн 55 дах минутанд “Улаанбаатар сити”-ийн хагас хамгаалагч Ж.Сүндорж чөлөөт цохилтоос гоол оруулсан. Үүний дараа гоол алдсан “Хангарьд”-ынхан удаа дараалсан аюултай довтолгоо өрнүүлж энэ нь 77 дох минутанд үр дүнгээ өгч Паул Эбука тооны харьцааг тэцүүлсэн. Улмаар тоглолтын төгсгөл 87 минутанд С.Ганхуяг гоолдож багтаа 3 оноо авчирсан. Лигийг 9 тойргийн дараах байдлаар “Эрчим” клуб 25 оноотой тэргүүлж байгаа бол Эрдэнэтийн “Хангарьд” 19 оноотой, “Улаанбаатар сити” 18 оноотойгоор удаалж байна. Харин мэргэн буучдын жагсаалтыг үндэсний шигшээ баг болон “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 9 гоолтой тэргүүлж байгаа бол “Улаанбаатар сити”-н Түмэнжаргал,” Улаанбаатар ФС” –ын япон легонер Мотохиро нар 7 гоолтойгоор дэд байрт бичигдэж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?