НЭГДҮГЭЭР ЛИГИЙГ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСЭЖ БАЙНА

2017-07-03  
“Хүрхрээ үндэсний лиг”-т дэвшихийн төлөө хүчтэй өрсөлдөөн өрнүүлдэг “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдлаа. Бямба, ням гаригт “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн тэргүүн эгнээнд бичигдэж буй “Улаанбаатарын мазаалайнууд” – “Жипро” , “Хаан хүнс” – “ШМ Баянгол”, “Вестерн” – “Арвис” клубүүд хооронд тоглосон. Өнгөрсөн жил дээд лигээс доошилсон “Улаанбаатарын мазаалайнууд” хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Жипро”-г 1:0-ээр буулган авснаар, тэднээс нэг тоглолт, гурван онооны илүүтэй боллоо.

Өнгөрсөн жил “Бешикташ” клубийн нэрийн өмнө нэгдүгээр лигт өрсөлдсөн “Хаан хүнс”-ийн залуус өчигдөр “ШМ Баянгол”-ыг 3:0-ээр буулган авлаа. Дээд лигийн эрхээ алдаж, өдгөө доод лигт хүч үзэж буй “ШМ Баянгол”-ыг буулган авахад “Хаан хүнс” багийн ахлагч Ж.Чинсанаа гурван гоол оруулсан.

“Хаан хүнс”-ийн гол өрсөлдөгч “Арвис”, Ховд аймгийн шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн “Вестерн” клубийг 1:6-аар илүүрхэв. Тус тоглолт нэгдүгээр лигийн мэргэн бууч Э.Мөнгөнбагана /32, 81/, залуучуудын футзалын шигшээ багийн тоглогчид болох Б.Гарамбазар /38, 45, 51/, О.Есүхэй /68/ нар гоол оруулав. Ингэснээр Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай “Арвис” “Хаан хүнс”-тэй оноо тэнцүү ч хоорондын тоглолтод хожсон учраас хүснэгтийг тэргүүлж байна.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?