Талбайн теннисийн од Мария Шарапова сэргээшийн шинжилгээнд бүдэрсний улмаас спонсорууд нь түүнээс нүүрээ буруулаад эхэлчихлээ. Спорт хувцасны Nike бренд түүнтэй хийсэн 70 саяын гэрээгээ түр хугацаагаар цуцлаж байгаагаа мэдэгдсэн бол Швейцарийн цаг үйлдвэрлэгч “Tag Heuer”, Германы автомашин үйлдвэрлэгч “Porsche” брэндүүд мөн гэрээгээ түр хугацаагаар цуцлаад байна.
Мария Шарапова энэ тухай хэвлэлийн бага хурал хийж, эрүүл мэндийн шалтгааны улмаас “meldonium”-ийг 10 гаруй жил хэрэглэж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ тухайн эм хориотой сэргээшийн жагсаалтад орсон талаар мэдээгүй гэсэн юм.
А.ТҮВШИН