SPORTEL ASIA2016 СИНГАПУРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2016-03-09  

Жил бүр олон улсын хэмжээний спортын медиа болон худалдааны салбарын шилдгүүд SPORTEL-д цуглаж, спортын контентын ирээдүйн чиг хандлага, шинэ медиа болон технологиудын талаар мэдээлэл, туршлагаа хуваалцдаг байна. Олон улсын спортын холбоод, спортын маркетингийн агентлагууд, продакшн компаниуд, арга хэмжээ зохион байгуулагчид, спортын олон төрлийн эрх эзэмшигчид, медиа  хэрэгслүүд гээд тухайн салбарынхаа хамгийн өндөр зэрэглэлийн төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцдогоороо үр дүнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх олон талын боломжийг олгодог байна.

SPORTEL чуулга уулзалт  нь жилд 2 удаа зохион байгуулагддаг бөгөөд гол чуулга уулзалтыг жил бүрийн аравдугаар сард Монакод зохион байгуулж, харин хаврын чуулга уулзалтыг жил бүрийн Гуравдугаар сард Ази болон Америк гэх мэтчилэн бүс нутгаар нь онцгойлон сонгон зохион байгуулдаг. 

Энэ жилийн хаврын чуулга уулзалт 3-р сарын 15-17ний өдрүүдэд Сингапурт зохион байгуулагдах ба тус чуулга уулзалтаар Азийн спортын медиа салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, бизнесийн шинэ боломжуудыг нээх, олон улсын шилдэг компаниудтай харилцаа, хамтын ажиллагаа эхлүүлэх таатай боломж бүрддэг байна.

Монгол улсад сүүлийн жилүүдэд спортын салбарын маркетингийн олон талт үйл ажиллагаа улам бүр эрчимжиж, олон улсын спортын контентыг албан ёсны эрхтэйгээр ТВ болон бусад мэдээллийн хэрэгслэлээр дамжуулахаас гадна олон улсын спортын холбоод, маркетингийн агентлагуудтай амжилттайгаар хамтран ажиллаж байна. SPORTEL Asia2016-д  монголоос спортын чиглэлээр мэдээлэл түгээгчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон маркетингийн агентлагууд оролцож, бусад орнынхонтой туршлагаа хуваалцах, спортын чиглэлийн контент үйлдвэрлэх,  өөрийн улсдаа гаргах, хамтран арга хэмжээ төлөвлөн зохион байгуулах боломжуудтай танилцах, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд бүрэн нээлттэй. Оролцохыг хүсэгчид http://www.sportelasia.com хаягаар орж бүртгүүлэх боломжтой юм байна.

 

С. ТЭМҮҮЖИН

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?