МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УАШТ”-ИЙ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛОН ШИЛДГҮҮД ӨНӨӨДӨР ТОДОРЛОО

2017-07-05  

Хүрэл медалийг өнгөрсөн жилийн “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис”, “Дэрэн”-г торгуулийн цохилтоос хожиж авсан. Харин аваргын цомыг “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн анхны аварга “ХАД” клуб өрсөлдөгч Хан-Ууд дүүргийг 0:4-оор хожиж, өргөлөө. С.Буд дасгалжуулагчтай “ХАД” клубийн эмэгтэйчүүдийн УАШТ-нд гурван жил дараалан аваргалж, өөрсдийн төдийгүй Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ түүх бүтээв.

Тэмцээний медалийн эзэд төдийгүй шилдгүүдийг тодруулахаас өмнө Өвөрхангай аймгийн “Титэм хужирт” багийн А.Амгаландулам, У.Болормаа, Г.Лхагвадулам нар спортын дэд мастер цол тэмдгээр энгэрээ цоолуулсан. Тэгвэл “Эмэгтэйчүүдийн УАШТ”-ий шилдэг хаалгачаар А.Цэрэндолгор /Арвис/, хамгаалагчаар Э.Энхтунгалаг /ХАД/, хагас хамгаалагчаар Б.Сарангарав /Хан-Уул/, довтлогчоор Н.Мөнхтуяа /Хад/ тодорлоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?