АЙМГУУДЫН НААДМЫН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗАЛУУС НАР АСГАРЧ ХУР ТЭГШИРСЭН НАЙР ХӨГЖӨӨЖ ХУУР УЯНГАЛСАН МОНГОЛ НААДАМ ХАЯАНД ИРЛЭЭ

2017-07-05  

Уяанд дээр морьд үүсч, Монголын талд гийнгоо аялж, хүчит бөхчүүд зодгондоо чангарч, эрхий мэргэчүүл цэц мэргэнээ сорьсон Монгол наадам хамгаас сайхан. Энэ өдрүүдэд монгол бөхчүүдээ дээдэлдэг, бөхдөө хайртай ард түмний дунд бөхийн таавар ам ам дамжин яригдаж байна. Манай сайтын хамт олон та бүхэнд аймгуудын наадамд амжилттай барилдаж цолоо ахиулж цаашлаад улсын цолны төлөө дайралт хий магадлалтай залуу хүчтэнүүдийг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган аймгийн наадмуудад амжилттай барилдах боломжтой залуусыг онцолъё. Архангай аймгийн наадам энэ сарын 9-11-ий өдрүүдэд зохиогдох тов гарсан байна. Бөхийн өлгий нутаг арын сайхан хангай нутгийн наадамд өнгөрсөн жил аймгийн арслан Ю.Пүрэвжаргал түрүүлж, аймгийн заан Л.Жамбал үзүүрлэсэн. Энэ жилийн тухайд аймгийн арслан цолны тааварт аймгийн заан Л.Отгонбаатар аймгийн харцага Ц.Ганбат, аймгийн харцага С.Золбаяр, цэргийн начин Б.Зоригтбаатар нар яригдаж байна. Мөн С.Майнбаяр, Б.Батсайхан нарын шилдэг сумын заанууд цолны төлөө дайралт хийнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?