КАЗАХ ТҮМНИЙ НУТАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ НААДАМ УЛСЫН НААДАМТАЙ ДАВХЦУУЛЖ 11-12-Ы ӨДРҮҮДЭД ХИЙХЭЭР БОЛСОН БАЙНА

2017-07-05  

Баяр наадамтай давхцах тул Б.Серик , М.Мустафа, М.Эркелбулан, У.Бреке нарын арслангууд Улаанбаатарт зодоглох болов уу. Эдний эзгүйд цолоо ахиулахаар аймгийн нэмэх начин Б.Бейбит, аймгийн начин С.Бат-Үүл, уран барилдаант С.Шалхар нар хоорондоо өрсөлдөнө.

Мөн хэдэн жилийн өмнө сумын заануудын барилдаанд сайн барилдаж байсан аймгийн харцага Б.Төмөрбаатарыг тооцооноос хасч болохгүй. Үүнээс гадна Сэлэнгийн Жанболот Өлгийдөө барилдвал цол хүртэх магадлал тун өндөр. Хонгор нутгийн зон олон наадмаа энэ сарын 21-22-ы өдрүүдэд тэмдэглэхээр болсон байна. Ламын гэгээний нутгаас аймгийн арслан цолд хүрч улмаар улсын цолны төлөө хүчтэй дайралт хийх боломжтой олон залуус бий. Хүрээмаралын нэмэх начин Г.Жамбалдорж цолоо ахиулвал эзэн болоод барилдах бүрэн боломжтой. Аймгийн заан М.Батцэнгэл, аймгийн харцага Б.ЭнхбаатарДэлгэрсайхан гээд заанууд цолоо ахиулахын төлөө өрсөлдөнө. Мөн улсын начин Норовын удмын бөх аймгийн харцага Д.Бямбасүрэн, аймгийн хурц арслан Төмөрийн хүү аймгийн харцага Дүүрэнсаран нар тэдэнтэй ширүүн өрсөлдөөн үзүүлнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?