ИХ БУУЧИД ЛАКАЗЕТЫГ БАГТАА ЭЛСҮҮЛЛЭЭ

2017-07-06  

Английн “Арсенал” клуб Францын шигшээ баг болон “Лион” клубийн довтлогч Александр Лаказетыг багтаа элсүүллээ. Энэ жил 26 настай довтлогчтой Лондоны баг таван жилийн гэрээг үзэглэсэн байна. Энэ нь Арсеналын түүхэндэх хамгийн үнэтэй наймаагаар тодорч байгаа бөгөөд тэд 2013 онд Месүт Өзилийг” Реал Мадрид”-аас 42.4 сая фунт стерлингээр авч байсан юм. Лаказет “Арсенал бол гайхалтай хөлбөмбөгийг үзүүлдэг баг. Би энд тоглохыг их хүсч байсан шүү.Хүүхэд байхдаа Арсеналын тоглолтыг алгасалгүй үздэг байлаа. Учир нь нутаг нэгт довтлогч Терри Анри энд тоглодог байсан юм. Арсеналын өмсгөлтэй талбайд гарах мөрөөдөл маань өнөөдөр биелэлээ олж байна” гэж ярьсан байна. “Арсенал” клуб энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Сиднейд нөхөрсөг тоглолт хийх бөгөөд багийн бүрэлдэхүүнд Лаказет багтсан юм. Лаказет Лион клубийн бүрэлдэхүүнд 275 тоглолтод оролцож 129 гоол оруулж 11 цом хүртсэн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?