УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД Д.БАТТУЛГА ТЭРГҮҮЛЖ “УЛСЫН МЭРГЭН” БОЛЛОО

2017-07-08  

Тулгар төр байгуулсны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадмын “Урианхай сурын харваа”-ны тэмцээн явагдлаа. Энэ жил 172 (мэргэн 12, хүндэт мэргэн дөрөв, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95) харваач өрсөлдсөн харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Дүгэржавын Баттулга 25 оноогоор түрүүлж “Улсын мэргэн” цолны болзол хангалаа.

Ховд аймгийн Дуут сумын харьяат, спортын мастер Шийлэгийн Батмөнх мөнгө, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач, улсын хошой мэргэн Дамбын Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ. Харин дөрөвдүгээрт байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер Хөхийн Бямбажав шалгарсан бол удаах байрт мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Жимбээгийн Батсүх орж, дэд мастер цол хүртлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?