МЕССИ БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ ХӨЛБӨМБӨГЧИН БОЛЖЭЭ

2017-07-10  

 Месси, Роналдо хоёрын хэн нь илүү вэ? гэж сэтгүүлчид байнга харьцуулдаг. Түүнд Роналдо таатай ханддаггүй гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. Роналдо улирч буй улиралд олигтой тоглолт үзүүлээгүй. Мөн татварын асуудлаас болоод Реал Мадрид багтаа, түүний удирдлагадаа гомдсон. Бүр Испанийг орхино гэдгээ ч нуухгүй дээрээ тулсан. Тэгвэл түүнийг Реал Мадрид авч үлдэхийн тулд ямар нэг санал санаачилга өдийг хүртэл гаргаагүй байна. Тэгвэл Барселона багийн гол зохион байгуулагч, шилдэг довтлогч Мессиг өөрийн багтаа урвуулах хүсэлтэй олон баг, дасгалжуулагчид бий. Түүний араас олон баг ангуучилсан. Премьер Лигт гуравдугаар байрт шалгарсан Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардолла бол тэдний нэг. Манчестер Сити багтаа Мессиг авна гэдэг Пеп Гвардоллагийн хүсэлд Барселона баг нэгмөсөн цэг тавьсан шийдвэр гаргалаа. Барса 2021 оныг дуустал Месситэй гэрээ байгуулснаа зарлав. Мессид 7 хоног тутамд 1 сая фунтсерлинг олгохоор гэрээнд заасан байна. Сардаа 4 сая фунт буюу монгол төгрөгөөр 14 тэрбум төгрөгийн орлоготой анхны хөлбөмбөгчин боллоо. Тэрбээр сардаа 365 мянган ам.долларын шагналтай Кристиано Роналдог ардаа хол орхилоо. Месси дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчнөөр түүхэнд ийнхүү бичигдлээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?