БУРИАД СУРЫН ХАРВААНД Н.ӨЛЗИЙХУТАГ, Б.БАЯРЧИМЭГ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ

2017-07-10  

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Өнгөрсөн бямба гарагт Буриад сурын харваагаар үргэлжиллээ. Буриад сурын харваанд эрэгтэй, эмэгтэй 152 харваач оролцсноос дархан мэргэн хоёр, гарамгай, гоц мэргэн нэг, хошой мэргэн хоёр, улсын мэргэн зургаа багтсанаас гадна спортын мастер мастер 14, дэд мастер найм, ахмад харваач ес харважээ. Харваачид нийт 64 сумыг 30 болон 45 метрт харваж, шилдгүүдээ тодруулав.

Эрэгтэй

1.Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат, “Хангарьд” спорт хорооны тамирчин буриад сурын спортын, үндсний сурын мастер Н.Өлзийхутаг 64 сумнаас 61 онож түрүүллээ. Тэрбээр энэ жил буриад сурын улсын мэргэн цолыг хүртэж байна. Өнгөрсөн жил хоёрдугаар байрт орж байсан.

2.Хэнтийн аймгийн харьяат, “Андууд” багийн тамирчин Э.Батсүх 60 оноогоор дэд байранд шинээр спортын мастерын болзол хангалаа.

3. Ховд аймгийн харьяат Ч.Жаргалсайхан 59 оноогоор буриад сурын спортын мастерын болзол хангажээ.

4.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Ганбаатар 59 оноогоор буриад сурын спортын мастерын болзол хангасан байна.

Эмэгтэй:

1.Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат, “Алдартем” интернэшнл компанийн харьяат, залуу харваач Б.Баярчимэг 60 онож түрүүлж, буриад сурын улсын мэргэн цолыг хүртлээ. 

2.Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Петровис” багийн харваач, буриад спортын мастер, үндэсий сурын даян мэргэн Д.Эрдэнэтуяа 58 онож, удаалав.

3.Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, буриад сурын улсын мэргэн, үндэсний сурын спортын Э.Оюунжаргал 57 онож шилдэг гуравт багтлаа.

Үндэсний их баяр наадам хүүхдийн харваагаар үргэлжилнэ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?