ӨНДӨР ӨРТӨГ БҮХИЙ ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДЛЫН ХАГАЛГААГ ЭХ ОРОНДОО ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2016-03-10  

Монголд эмчлэх боломжгүй 30 гаруй төрлийн эмгэг бий. Эдгээр өвчний тоонд Зүрхний хэм алдалт ордог. Тэгвэл саяхан Зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн нээлт монголд анх удаа боллоо. Ингэснээр иргэд зүрхний хэм алдагдлын хагалгаанд эх орондоо орох боломжтой болж байна. 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор явсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсыг зорьсон байна. Гадаад оронд эмчилгээ оношилгоонд явсан дээрх иргэдийн 50 гаруй хувь нь зүрх судасны өвчний шалтгаанаар гадаад орныг зорьсон албан мэдээ байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?