ЭНХТӨРИЙН МӨНХБААТАР АЙМГИЙН АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ

2017-07-11  

Говьсүмбэр аймгийн баяр наадам  энэ сарын 9-10-ы өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадмын үеээр хүчит 256 бөхийн барилдаан болж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат “Аварга” дээд сургуулийн бөх сумын заан Энхтөрийн Мөнхбаатар найм давж түрүүлж аймгийн арслан цолны болзол хангасан байна.

Харин Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн харцага Пүрэвдоржийн Даваадорж найм даван үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн юм.  

Барилдааны их шөвөгт Булган аймгийн орхон сумын харьяат аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэбэрэл, Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Эрдэнэбилигийн Энх-Амгалан нар шалгарч үлдсэн байна.

Энэхүү наадамд Сэлэнгэ аймгийн сумын заан Батмагнай, Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Б.Цэрэндагва, Ховд аймгийн сумын заан Уламсайхан, Төв аймгийн сумын заан Дэлгэрдалай нар тав павж аймгийн начин цолны болзол хангасан юм. 

 

 

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ  МӨНХ-ЭРДЭНЭ

СЭТГҮҮЛЧ          О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?