ХАЛИУН АЗАРГА ЖИЛ ДАРААЛЖ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-07-11  

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд газар газрын хурдан шандас 171 азарга бүртгүүлснээс 98 азарга уралдааны замд гарсан юм. Энэ жилийн наадамд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга түрүүллээ. Халиун азарга төрийн наадамдаа хоёр жил дараалан түрүүлж буй нь энэ. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр Айргийн гуравт, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх Айргийн дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын “Наран хонгор” Айргийн тавд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын манлай уяач Б.Энхболдын хээр тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан байна.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?