СОЁОЛОН НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙ РУУ ХӨДӨЛЛӨӨ

2017-07-12  

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн бор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Хадхүүгийн хул, Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, Ч.Сүхбаатарын зээрд, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Н.Хүрлээгийн ногоон, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргалын шарга,  Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хээр,  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ганцогтын Угалз хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайханы хүрэн, Ховд аймгийн Булган сумын уугуул Б.Ганзоригийн Залуу хээр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Н.Мөнхбатын буурал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Ч.Гантулгын халтар зэрэг олон сайхан шандаст хүлгүүд тус тус бүртгүүлжээ. Нийт 256 гаруй үрээ бүртгүүлснээс 128-ыг нь бүртгэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?