ШАГАЙН ХАРВААНЫ ШИЛДЭГ БАГ ӨНӨӨДӨР ШАЛГАРНА

2017-07-12  

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам сайхан болж байна.

Баяр наадамд зориулсан шагайн харваа  үргэлжилж байна.  Шагайн харваанд 62 багийн 558 харваач оролцож байгаагаас найм нь ахмадын баг байна. Шагайн харваа хасагдах журмаар болдог бөгөөд шилдэг 16-д үлдсэн багийг дөрөв дөрвөөр нь дөрвөн зоонд хуваана. Эндээс шалгарсан 8 багийг  дөрөв дөрвөөр нь хоёр зоонд хуваан харвуулдаг дэгтэй.

Зооноосоо түрүүлж гарсан баг нөгөө зооны багтай л өрсөлддөг. Энэ оныг хүртэл ахмадын болон залуучуудын багууд хамт харвадаг байсан бол энэ жилийн наадмаас эхлэн тус тусдаа ангилалд харваж байна. Спортын бусад төрлүүдээс ялгаатай нь шагайн харваанд нас заахгүй тул ахмадууд энэ спортод шимтэх нь их. Өнөөдөр шилдэг эхний 3 байрт шалгарсан багуудад шагнал гардуулна.

 

 

    

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?