УЛСЫН НААДМЫН 2-ЫН ДАВАА Ч ҮЗҮҮШТЭЙ БОЛЛОО

2017-07-12  

 Улсын харцага Б.Одгэрэл аймгийн харцага Т.Дүүрэнсаранд унаж эхний шуугиан тарьсан бол Хөвсгөлийн бяртай начин М.Эрдэнэбат жудогийн Л.Отгонбаатарыг дийлсэнгүй. Завханы найдваруудын нэг Б.Чимэдвандан энэ даваанд өвдөглөсөн бол Говь-Алтайн Ж.Алтаншагай арслан Сугаржаргал начинг барьц сонгож хаяв. Аймгийн цолтнуудын барилдааны 13 удаагийн барилдааны түрүү Ш.Мөнгөнбаатар хурц энэ даваанд хатуу учраа Ц.Цогт-Эрдэнэтэй таарч аргалсан бол Ховдын О.Хангай туршлагатай арслан Намсрайн Ганзоригтой хүнд барилдаан хийж туг тойров. Мөн Ховдын өөр нэг найдвар Балдиржамцын Тайван арслан Завханы Шаравнямбууд тахим буулгав. Начны төлөө зүтгэж буй залуусаас Булганы Ө.Сүхбат , Баянхонгорын Б.Эрдэнэхүү нарын хурцууд дараа жилийн наадмыг хүлээхээр болов.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?