ШАГАЙ ХАРВААНД ҮЛЭМЖ ДАРХАН МЭРГЭН Ш.ОТГОНБАЯР АХЛАГЧТАЙ БАГ ТҮРҮҮҮЛЛЭЭ

2017-07-12  

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүлжээ.

Шагайн харваанд тэргүүн байр эзэлсэн багууд: 

1. Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Богд Төмөр Гол" компанийн баг,

 

2. Үлэмж дархан мэргэн Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг


 

3.  Дархан мэргэн Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг 

Шагналт байранд Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг болон Багануур дүүргийн баг шалгарсан байна. Энэ жилийн шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, Улаанбаатар хотын нийт 62 багийн 558 харваач цэц мэргэнээ сорьсон. Энэ жилийн харваанд Даяар дуурсах Дархан мэргэн 2, Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 32, Гарамгай мэргэн 31, Хошой мэргэн 29, Монгол улсын мэргэн 44, Харьшгүй мэргэн 24, Аймгийн гоц мэргэн 132 оролцож байгаа юм. Нийт харваачдын 63.2 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид байгаа юм байна.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?