ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД Б.ЁНДОН, Б.БАЯРЧИМЭГ НАР ТҮРҮҮЛЭВ

2017-07-12  

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваан амжилттай өндөрлөж байна.

Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж Монгол Улсын Даян мэргэн боллоо.

Тэрбээр 33 оноотой шилдгүүдийн гараанаас босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол Улсын даян мэргэн цолтон болж чадлаа.

 Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 284-р ангийн харваач Жем Интернэйшл компанийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг 34 оноогоор тэргүүлж, улсын мэргэний болзол хангажээ.

Энэ улсын наадмын сурын харваанд  эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсон байна.  Монгол улсын дархан мэргэн 4, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 4, улсын мэргэн 17, хүндэт мэргэн 6, гарамгай харваач 7, гоц харваач 15 багтжээ.

Мөн спортын мастер, аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, I зэргийн харваач 28, II зэргийн харваач 5, III зэргийн харваач 2 байгаа бол 206 залуу цэц мэргэнээ сорьсон юм.

Харваачид нийт 40 сум тавьсан бөгөөд эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харваж, хана харваанд 20, хасаа харваанд 20 сум тус тус тавив.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?